7575-8575 Хэрэглэгчийн туслах
Монгол
Монгол
English
中文
한국어

Бидний тухай

Манай байгууллага нь 2012 онд хэвлэлийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж, чанартай хэвлэл үйлдвэрлэл, найдвартай үйлчилгээний жишгийг тогтоон ажиллахыг эрхэм зорилгоо болгон хөгжүүлж ирсэн. Үйл ажиллагаагаа тэлж, офсет хэвлэл болон хэвлэлийн бараа материалын худалдааны чиглэлээр тогтвортой, тасралтгүй ажиллаж байна.

2021 онд үйлдвэрийн шинэ байр ашиглалтад орсноор техник технологийн шинэчлэл хийж, тоног төхөөрөмжийн паркаа шинэ түвшинд хүргэсэн. Мөн хүний нөөцийн чадавхыг тасралтгүй нэмэгдүүлж, мэргэшсэн ажилтнуудаар багаа бүрдүүлэн хэрэглэгчидээ илүү чанартай, шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэх бүрэн боломжийг бүрдүүлээд байна.

Мөн бид үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, Монголд анх удаа вэбсайтаар дамжуулан үнийн саналыг түргэн шуурхай авах ухаалаг технологид суурилсан шийдлийг нэвтрүүлж, харилцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн үнэ цэнтэй үйлчилгээг санал болгож байна.