7575-8575 Хэрэглэгчийн туслах
Монгол
Монгол
English
中文
한국어

Холбоо барих

Бидэнтэй холбогдож асуух зүйлээ лавлана уу

Хаяг байршил

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, 32-ийн тойрог, Номин супермаркетийн зүүн талд, Үйлдвэрийн байр

Дарж байршил харна уу

Имэйл

info@ppm32.mn

ppmwork32@gmail.com

Ажиллах цаг

Даваа - Баасан: 08:00 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Түгээмэл асуултууд

Захиалга өгснөөс хойш хэр удаан хугацаанд хэвлэгдэж гарах вэ?

Дижитал хэвлэлээс ялгаатай нь офсет хэвлэл нь хэвлэлийн хавтан бэлтгэх, тохиргоо хийх, хатаах, нугалах, хавтаслах зэрэг технологийн олон дамжлагатай байдаг. Иймд таны захиалгын тоо хэмжээ, ажлын онцлогоос хамааран ихэвчлэн ажлын 3-7 хоногт бэлэн болдог. Яаралтай захиалга бол менежертэй урьдчилан зөвшилцөх хэрэгтэй.

Хэвлэх тоо ширхэг ихсэх тусам нэгжийн үнэ хямдрах уу?

Тийм ээ, энэ бол офсет хэвлэлийн гол давуу тал юм. Офсет хэвлэл нь эхний бэлтгэл ажил (хэвлэлийн хавтан, цаас тохируулга) хийхэд тогтмол зардал гардаг ч, нэгэнт машин явж эхэлбэл хэвлэх тусам нэгжийн өртөг эрс буурдаг. Тиймээс 500-1000 ширхгээс дээш тоогоор хэвлүүлэхэд офсет хэвлэл нь хамгийн хэмнэлттэй сонголт болдог.

Дэлгэц дээр харагдаж байгаа өнгө цаасан дээр яг ижилхэн гарах уу?

Компьютер, гар утасны дэлгэц нь гэрлээр дүрс үүсгэдэг RGB горимтой байдаг бол хэвлэл нь будгаар дүрс бүтээдэг CMYK горимоор явдаг. Тиймээс дэлгэц дээрх өнгө болон хэвлэгдсэн өнгөний хооронд бага зэргийн (5-10%) зөрүү гарах боломжтой. Мөн таны сонгосон цаасны төрөл (шохойтой, матт, барзгартай гэх мэт) өнгөний уусалтад нөлөөлдөг. Бид хэвлэхээс өмнө өнгөний дээж (proof print) гаргаж баталгаажуулах боломжийг олгодог.

Хэвлэлийн эх файлаа ямар форматаар, хэрхэн бэлдэж илгээх ёстой вэ?

Офсет хэвлэлд чанарын шаардлага өндөр байдаг тул эх файлаа PDF, AI, CDR (Adobe Illustrator, CorelDraw) зэрэг вектор форматаар ирүүлэхийг зөвлөдөг. Файлын өнгөний горим заавал CMYK байх ёстой (дэлгэцийн RGB горим биш), зургийн нягтаршил 300dpi-аас багагүй, мөн зүсэлтийн хэмжээг (bleed) тооцож бэлтгэсэн байх шаардлагатай.